БИД БОЛ ИНСУР

Та болон таны хайртай дотны хүмүүст эрүүл мэндийн
асуудал хэзээ ч тулгарч болно. Эрсдэл тулгарсан
мөч бүрт Инсур танд туслана.

ЭРХЭМ ЗОРИЛГО
АЛСЫН ХАРАА
ҮНЭТ ЗҮЙЛС
УРИА ҮГ

Технологийг ашиглан иргэн бүрт эрүүл мэндийн асуудлаа шийдэхэд нь туслах

Нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах

Даатгуулагч төвтэй, нээлттэй,
өндөр хариуцлагатай ажиллах

Эрүүл мэндээ Инсурт даатгаад

Эрхэм мөрөөдөлдөө тэмүүлээрэй

Инсур ХХК-ны үүсгэн байгуулагчид нь  Монголд ажиллаж амьдарч буй мянга мянган энгийн залуусын нэгэн төлөөллүүд бөгөөд өнөөгийн нийгэмд бидний ихэнхид тохиолддог эрүүл мэндийн эрсдэл, түүнээс үүсэх гэнэтийн санхүүгийн дарамтыг өөрсдийн биеэр туулж өнгөрөөсөн дотны найзууд юм.

Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг эрүүл мэндийн гэнэтийн асуудал, түүнийг даган гарах санхүүгийн хүндрэлтэй тулгарвал хэрхэн сөхрөхгүйгээр асуудлыг шийдэж болох вэ?   Энэ асуултын хариултыг тийм ч удаан эрэх хэрэг байсангүй, маш энгийн бөгөөд зөв шийдэл нь  хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах байлаа.

Тэгвэл хувийн эрүүл мэндийн даатгалыг хүн бүхэнд хүртээмжтэй болгохын тулд өртгийг бууруулах, төлбөрийг дарамтгүй байдлаар шийдвэрлэх зэрэг дараагийн сорилтуудыг бид шийдвэрлэсэн юм.
 
Бид Монголдоо тэргүүлэгч даатгалын компаниудыг нэг дор нэгтгэн, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний багцуудыг бий болгож, тэдгээрийн төлбөрийг сар бүр, энгийн хэрэглээнээсээ үүссэн лояалти бонус оноо цуглуулах болон оноогоо нийлүүлэн ашиглах зэргээр хялбар төлөх боломжийг Инсур ухаалаг гар утасны Аппликейшнээр дамжуулан таны гарт хүргэж байна.
 
 
Эмчлүүлэх энгийн боллоо

Та болон таны ойр дотны хүмүүс Инсурын тусламжтай асуудлаа шийдэх тохиолдол бүр нь бидний амжилт, зорилгын биелэлт юм. Инсурын тусламжтай эмчлүүлэх энгийн боллоо. Бид технологийн дэвшлийн тусламжтай илүү их шийдлүүдийг танд цаашид танилцуулах болно.

Хэрэв бидний үзэл санаа, шийдэл танд таалагдаж байгаа бол биднийг дэмжээрэй