Үйлчилгээний нөхцөл

Удиртгал

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх)-өөр нэг талаас Инсур ХХК-ийн бүтээсэн Инсур аппликэйшн (Insur application) болон түүнд бүртгүүлж, ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх) болон нөгөө талаас, “Инсур” ХХК (цаашид “Инсур” эсхүл “Бид”, хамтад нь “Талууд” гэх)-ын хооронд үүсэх Хэрэглэгч Инсур системд нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн Эрүүл мэндийн оноо цуглуулах, ашиглах, цэнэглэх (цаашид “Инсур үйлчилгээ” гэх)-тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Түүнчлэн Инсуртэй хамтран ажллаж байгаа Даатгагч, Гуравдагч этгээд энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулна.

Нийтлэг үндэслэл

  1. Хэрэгжих журам

    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч утасны аппликейшн, вэб сайт болон бусад  хэрэгслийн тусламжтайгаар Инсурын үйлчилгээг авахын өмнө уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарсан, эсхүл шаардлагатай бусад баталгаажуулах үйлдэл хийсэн нь Инсурээс санал болгож буй Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцогдоно. 

    2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Хэрэглэгч Инсурын үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол Инсурыг (утасны аппликейшн, вэб сайт болон бусад) хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

  2. Хэрэгжилтэнд хяналт тавих

    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Инсур болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

Нэр томьёо

  1. Нэр томьёоны тайлбар

    1. “Инсур систем” гэж  Инсурын зүгээс өөрийн, эсхүл Хэрэглэгч, Гуравдагч этгээд,  Даатгагч нараас шаардлагатай мэдээллийг цуглуулах, хадгалах, байршуулах, дамжуулах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргахтай холбоотой хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангасан үйлчилгээ (цаашид “Инсур үйлчилгээ” гэх) үзүүлэх, үүнтэй холбоотой интернэтэд суурилсан программ хангамжийг;

    2. “Хэрэглэгч” гэж Инсур системийг ашиглаж буй хувь хүнийг;

    3. “Гуравдагч этгээд” гэж Инсур ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт Бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад нь урамшуулал олгодог, эсхүл Инсур ХХК-тай бусад нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагыг;

    4. “Бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж Гуравдагч этгээдийн санал болгож буй урамшуулал бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг;

    5. “Хувийн бүртгэл” гэж Хэрэглэгчид Инсурын үйлчилгээ авах боломж олгож буй Хэрэглэгч өөрийн мэдээллийг оруулсны үндсэн дээр үүсч буй бүртгэлийг;

    6. “Гүйлгээ” гэж Хэрэглэгч Гуравдагч этгээдээс түүний Бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч, төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар гүйцэтгэж буйг;

    7. “Инсур АйДи” гэж Инсур системд Хэрэглэгчийн Эрүүл мэндийн оноог цуглуулж, бүртгэх, ашиглах зориулалт бүхий мэдээллийн бүрдлийг;

    8. “Эрүүл мэндийн оноо”, эсхүл “ЭМ-ийн оноо” гэж Хэрэглэгч Бүтээгдэхүүн, үйлчилгээг нь худалдан авсны төлөө Гуравдагч этгээдээс худалдан авалтын үнийн дүнгээс тооцон Хэрэглэгчид олгож буй урамшууллыг Хэрэглэгчийн Инсур АйДи-д оруулсныг.

    9.  “Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ” эсхүл “Даатгалын бүтээгдэхүүн” гэж Даатгагчийн санал болгосноор Хэрэглэгчдэд Инсурын санал болгож буй Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг;

    10. “Даатгагч” гэж Даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг;

    11. “Даатгалын хураамж” гэж Хэрэглэгч эрүүл мэндийн даатгалд даатгуулсныхаа төлөө Даатгагчид төлж буй төлбөрийг;

    12. “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдолд үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг.

Бүртгэл

  1. Үйлчилгээ авах үндэслэл

    1. Хувийн бүртгэл бүрэн хийгдсэн үеэс эхлэн Хэрэглэгчид Инсур үйлчилгээг авах  эрх үүсэх бөгөөд Инсур нь тийнхүү бүртгүүлсэн Хэрэглэгчид Инсур үйлчилгээ үзүүлнэ. 

    2. Хэрэглэгч Хувийн бүртгэл үүсгэхээр аппликэйшнд хандах үед гарч ирэх энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцах үүрэгтэй. 

 

  1. Насны хязгаар

    1. Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн байна. 

    2. Инсур нь бүртгэгдэж буй Хэрэглэгчийг 18 нас хүрсэн эсэхийг биечлэн шалгах боломжгүй тул Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр Хэрэглэгчийг 18 насанд хүрсэн гэж үзнэ.

    3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 5.2-т заасан бататгах товчийг дарсан хэдий ч насанд хүрээгүй болох нь Хэрэглэгчийн бусад мэдээллээр тодорхой болсныг Инсур систем илрүүлсэн бол Инсур үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжгүй.

    4. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь 18 насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөн Хэрэглэгчээр бүртгүүлэх тохиолдолд Үйлчилгээний нөхцөлийн 7 дугаар зүйлд заасан журам үйлчилнэ.

 

  1. Хувийн бүртгэл үүсгэх

    1. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 19.1-д заасан мэдээллийг Инсур системд бүрэн оруулсны үндсэн дээр Хувийн бүртгэл үүсгэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч хариуцна. 

    2. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 19.1-д заасан мэдээллээс гадна Инсур системээс шаардаагүй бусад мэдээллийг сайн дурын үндсэн дээр оруулж болно. 

    3. Хэрэглэгч Хувийн бүртгэл үүсгэснээр энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу ЭМ-ийн оноо цуглуулах, ашиглах, шилжүүлэх боломжтой болно. 

    4. Хэрэглэгч нь Хувийн бүртгэлээрээ дамжуулан Инсур үйлчилгээг авна. 

    5. Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ чандлан хамгаалах ба бусад этгээдэд дамжуулах, задруулах, ашиглуулахгүй байх үүрэгтэй. 

    6. Хэрэглэгч утасны дугаараа Инсур системд бүртгүүлэх ба өөр Хэрэглэгчийн Инсур системд бүртгэлтэй байгаа утасны дугаараар Хувийн бүртгэл давхардуулан үүсгэх боломжгүй байна.

    7. Хэрэглэгч яаралтай үед холбоо барих хүний нэр, утасны дугаарыг Инсур системд оруулна. 

 

  1. Давхар бүртгэл

    1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гагцхүү өөрийнхөө бүртгэлээр дамжуулан 18 насанд хүрээгүй хүүхдэд түүний Хувийн бүртгэлийг давхар үүсгэнэ. 

 

  1. Инсур АйДи үүсэх

    1. Хэрэглэгч Хувийн бүртгэл үүсгэснээр Хэрэглэгчийн нэр дээр Инсур АйДи автоматаар үүснэ.

    2. Хэрэглэгч нь өөрийн Инсур АйДи-д энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасан оноог  цуглуулж ашиглана.

 

Эрүүл мэндийн оноо цуглуулах 

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшууллаас ЭМ-ийн оноо цуглуулах

    1. Инсур нь өөрийн хамтран ажилладаг Гуравдагч этгээдийн жагсаалт, урамшууллын нөхцөлийн талаарх мэдээллийг Инсурын өгөгдлийн сан дээр цуглуулж аппликэйшн дээр харуулна.

    2. Хэрэглэгч нь Инсуртай хамтран ажилладаг байгууллага буюу Гуравдагч этгээдээс Бүтээгдэхүүн, үйлчилгээг нь авсан тохиолдолд тус Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгээс тогтоосон хэмжээний урамшуулал Хэрэглэгчийн Инсур АйДи-д ЭМ-ийн оноо болж орно. 

    3. Инсуртай хамтран ажилладаг байгууллага нь Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урамшууллын хэмжээг бие даан тодорхойлох, урамшуулал олгохгүй байх эрхтэй. 

    4. Хэрэглэгч Бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа Инсур системд бүртгэлтэй утасны дугаараа Гуравдагч этгээд, түүний ажилтанд мэдэгдэж Инсур АйДи-д ЭМ-ийн оноогоо хуримтлуулна. 

    5. Хэрэглэгч  Бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа өөр этгээдийн Инсур АйДи-д ЭМ-ийн оноог хуримтлуулах боломжтой. Ингэхдээ тухайн этгээдийн Инсур системд бүртгэлтэй утасны дугаарыг Гуравдагч этгээд, түүний ажилтанд мэдэгдэн өөрчлүүлнэ. 

    6. Хэрэглэгч дээрх 9.5-д зааснаар өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг өөрчлүүлсэн тохиолдолд дараагийн худалдан авалт хийхэд ЭМ-ийн оноо тухайн дугаар дээр хуримтлагдана. Энэ тохиолдолд Таны Инсур АйДи-д ЭМ-ийн оноо хуримтлагдахгүй бөгөөд Хэрэглэгч ЭМ-ийн оноогоо өөрийн Инсур АйДи-д хуримтлуулах хүсэлтэй бол Гуравдагч этгээд, түүний ажилтанд өөрийн утасны дугаарыг мэдэгдэнэ.

 

  1. Эрүүл мэндийн оноогоо цэнэглэх 

    1. Хэрэглэгч, эсхүл түүний эрх ашгийн үүднээс бусад этгээд Хэрэглэгчийн Инсур АйДи дахь ЭМ-ийн оноог дараах Гуравдагч этгээдийн төгрөг/цахим мөнгө, эсхүл бонус оноогоор цэнэглэж болно.

      1. Инсуртай бусад нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан Гуравдагч этгээдийн бонус оноогоор;

      2. Төгрөг болон Цахим мөнгөөр;

      3. Бусад санхүүгийн технологи ашиглан.

    2. Хэрэглэгч ЭМ-ийн оноог цэнэглэхдээ Инсур систем дээр ЭМ-ийн оноог “цэнэглэх” гэсэн сонголт хийж төгрөг/цахим мөнгө, эсхүл бонус оноо шилжүүлэх банк буюу бусад байгууллагыг сонгож үүний дараа гарч ирсэн Инсурын банкны дансны мэдээллийг “хуулах” үйлдэл хийнэ. Хуулсан мэдээллээрээ тухайн банк буюу бусад байгууллага дахь данснаасаа шилжүүлэг хийнэ. Ийнхүү хуулах үйлдэл хийлгүйгээр шаардлагатай мэдээллийг шивж оруулах замаар ЭМ-ийн оноогоо цэнэглэж болно.  

    3. Хэрэглэгчийн нэг төгрөг/цахим мөнгө нь нэг ЭМ-ийн оноо (1 төгрөг=1 ЭМ-ийн оноо)-той тэнцүү байна.     

    4. Инсуртай бусад нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан Гуравдагч этгээдийн бонус оноо болон Эрүүл мэндийн онооны харьцаа ялгаатай байж болно. 

    5. Ийнхүү харьцаа нь ялгаатай байх тохиолдолд бусад байгууллагын бонус оноог Үйлчилгээний нөхцөлийн 10.3-т заасан харьцааны дагуу Эрүүл мэндийн оноог цэнэглэнэ.

    6. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 10.2-т заасан журмаар цэнэглэсэн ЭМ оноог буцаан төгрөг/цахим мөнгө, эсхүл бонус оноо болгох боломжгүй. 

Эрүүл мэндийн оноо ашиглах

  1. ЭМ-ийн оноогоо ашиглах

    1. Хэрэглэгч нь өөрийн цуглуулсан ЭМ-ийн онооны тоо, хэмжээг Инсур аппликэйшн дэх өөрийн Хувийн бүртгэлийн нүүр хэсгээс харж болно. 

    2. Хэрэглэгч нь Инсур АйДи дахь ЭМ-ийн оноогоо дор дурдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад ашиглана. 

      1. Тусгай зөвшөөрөл бүхий Даатгагчийн санал болгож буй эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн худалдан авах;

      2. Инсур систем дээр санал болгож буй эрүүл мэндийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах;

    3. Хэрэглэгч нь ЭМ-ийн оноогоо ашиглахын өмнө Инсур системд байршуулсан Даатгалын компаниуд, тэдгээрийн санал болгож байгаа эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар уншиж танилцан сонголтоо хийх үүрэгтэй.

 

  1. Даатгалын бүтээгдэхүүн

    1. Даатгагч бүрийн санал болгож байгаа Даатгалын бүтээгдэхүүний нөхцөл харилцан адилгүй бөгөөд тус нөхцөл нь Даатгалын гэрээний гол нөхцөл болдог учир Хэрэглэгч тус тэдгээртэй сайтар танилцаж, аль Даатгагчийн, ямар бүтээгдэхүүнийг сонгох, түүний хураамжийн хэмжээ зэргийг судалж,  Даатгалын бүтээгдэхүүнээ сонгох үүрэгтэй. 

    2. Хэрэглэгч Даатгалын гэрээний хугацаанд төлөх Даатгалын хураамжаа нэг удаа бөөнд нь, эсхүл сар бүр, тогтоосон хэмжээгээр төлөх талаар урьдчилан тооцоолж, зохих даатгалын бүтээгдэхүүнээ сонгож,  ЭМ оноогоо цуглуулж болно.  

    3. Хэрэглэгч нь Даатгалын бүтээгдэхүүн худалдан авч, даатгалын хураамж төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний ЭМ оноо цуглуулсан бол Инсур систем дээр Даатгагчаас санал болгож буй Даатгалын бүтээгдэхүүнээс сонголт хийн, ЭМ-ийн оноогоо ашиглан Даатгалын бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. 

    4. Хэрэглэгч өөрийн хүссэн Даатгагч болон түүний санал болгож байгаа эрүүл мэндийн Даатгалын бүтээгдэхүүнийг сонгож, “даатгуулах” гэсэн товчийг дарах замаар ЭМ-ийн оноогоо ашиглан Даатгалын хураамжаа төлнө. 

    5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 12.4-т зааснаар сонгогдсон Даатгалын компани  нь тухайн Хэрэглэгчийг түүний сонгосон эрүүл мэндийн даатгалд даатгахаас татгалзахгүй (Даатгуулагч 60-аас дээш настайгаасаас бусад нөхцөлд) бөгөөд Даатгалын гэрээ байгуулах хүртэлх хугацаанд Хэрэглэгчид даатгалын эрх үүсэхгүй.

    6. Хэрэглэгч нь шаардлага хангаж байгаа бөгөөд Инсур өөрийн программ дээр Хэрэглэгчийн мэдээллийг баталгаажуулснаас хойш Даатгагч нь Хэрэглэгчтэй ажлын 2 өдрийн дотор даатгалын гэрээ байгуулна.

    7. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 12.6-д заасны дагуу Даатгагч болон Хэрэглэгчийн хооронд байгуулсан даатгалын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, дуусгавар болсон бөгөөд Хэрэглэгчийн зүгээс Үйлчилгээний нөхцөлийн 12.2-т заасны дагуу даатгалын хураамжаа урьдчилан бөөнд нь төлсөн бол үлдсэн хугацаанд оногдох даатгалын хураамжийг Даатгагч Хэрэглэгчид буцаан олгоно. 

    8. Даатгалын бүтээгдэхүүн нь Инсурын үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ биш учраас Инсур нь Даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй бөгөөд Даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой бүхий л хариуцлагыг Даатгагч хүлээнэ.

 

  1. Даатгалын нөхөн төлбөр

    1. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 12.4-т заасны дагуу даатгалын хураамж төлснөөр даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй болно. 

    2. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 12.2-т заасны дагуу сар бүр төлөх даатгалын хураамжаа төлөлгүй зогсоосон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрхээ алдах бөгөөд үүнтэй холбоотойгоор Инсур нь Хэрэглэгчид даатгалын гэрээ цуцлагдах хүртэл төлсөн даатгалын хураамж буюу ЭМ-ийн оноог буцаан олгохгүй.

    3. Даатгалын тохиолдол бий болсонтой холбоотой харилцааг даатгалын гэрээгээр зохицуулах бөгөөд Хэрэглэгч даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, авсан бол түүнийг олгосон огноо, хэмжээ, Даатгалын хамгаалалт авах үлдэгдэл дүн зэргийг Хэрэглэгч өөрийн Хувийн бүртгэлээс танилцах боломжтой. 

    4. Даатгалын гэрээ нь Даатгагч Хэрэглэгч нарын хооронд байгуулагдаж байгаа тул даатгалын нөхөн төлбөртэй холбоотой аливаа асуудлыг зөвхөн Даатгагч хариуцна.

 

  1. Инсур систем дээр санал болгож буй эрүүл мэндийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах

    1. Инсур систем нь эрүүл амьдралын зөвлөгөө, мэдээллээр үйлчлэх бөгөөд түүнийг худалдан авах нөхцөлийг тухай бүр аппликэйшн, вэб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ.

 

  1. ЭМ-ийн оноо цугларах, цэнэглэх хугацаа

    1. Үйлчилгээний нөхцөлийн 9.2-т заасан Гүйлгээ хийснээс хойш 72 цагийн дотор Оноо Хэрэглэгчийн Инсур АйДи-д орно. 

    2. Инсур системд бүртгэлгүй этгээд Гуравдагч этгээдээс Бүтээгдэхүүн, үйлчилгээ авч, Гүйлгээ хийсэн тохиолдолд ЭМ-ийн оноо хуримтлагдахгүй. 

 

  Буцаалт

  1. ЭМ-ийн онооны буцаалт

    1. Үйлчилгээний нөхцөлийн 12.7-д зааснаас бусад тохиолдолд аливаа буцаалт хийх боломжгүй.  Иймд Хэрэглэгч ЭМ-ийн оноогоороо Даатгалын бүтээгдэхүүн авах аливаа байдлаар шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байх үүрэгтэй.

Үнэлгээ өгөх

  1. Хэрэглэгч үнэлгээ өгөх

    1. Хэрэглэгч нь Инсур систем дээр Даатгагч, түүний Даатгалын бүтээгдэхүүнд 1-5 дотор хэрэглэгчийн үнэлгээ өгч болно. Хэрэглэгчийн өгөх хамгийн өндөр үнэлгээ нь 5 байна.

    2. Хэрэглэгч үнэлгээ хийхдээ бие даан бодитой хандах ба санал, шүүмжээ илгээж болно.

    3. Нийт Хэрэглэгчийн үнэлсэн үнэлгээ Зохистой үнэлгээ буюу нийт Хэрэглэгчдийн зүгээс Даатгагч болон даатгалын бүтээгдэхүүнийг үнэлсэн үнэлгээний дундаж нь хамгийн багадаа 3 байх үнэлгээнд хүрээгүй бол тухайн Даатгалын бүтээгдэхүүнийг Инсур системээс хасах хүртэл арга хэмжээ авах боломжтой. 

    4. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 17.3-т заасан үр дагаврыг ойлгож, үнэлгээ өгөхдөө бодитой хандах үүрэгтэй. 

Хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх

  1. Хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх

    1. Хэрэглэгч нь Инсуртай холбоотой хүсэлт, гомдол гаргах, эсхүл мэдээлэл авах, асууж тодруулах зүйл байвал Инсуртай дараах хэлбэрээр холбогдох боломжтой:

      1. Мэйл хаяг: _____;

      2. Холбоо барих утас: ____;

      3. Бусад: ._______ .

    2. Хэрэглэгчээс ирсэн гомдлыг Инсур хүлээн авснаас хойш 72 цагийн  дотор эргэн холбогдоно.

    3. Инсурт ирсэн Хэрэглэгчийн гомдол, хүсэлт нь Инсурын үйлчилгээнд хамааралгүй бол холбогдох байгууллага (Гуравдагч этгээд, Даатгагч г.м)-д шилжүүлж энэ тухай Хэрэглэгчид мэдэгдэнэ.

    4. Үйлчилгээний нөхцөлийн 18.3-т заасны дагуу гомдол, хүсэлт хүлээн авсан этгээд Хэрэглэгчид хариу өгч, энэ тухай Инсурт мэдэгдэнэ. 

    5. Инсур нь Хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг шийдвэрлэх журам баталж мөрдөнө.

Нууцлал

  1. Хувийн мэдээлэл цуглуулах

    1. Инсур нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг энэхүү Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй, боловсруулахгүй, бусдад шилжүүлэхгүй, дамжуулахгүй болно.

    2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч зөвшөөрснөөр Инсурт дор дурдсан хувийн мэдээллийг өгнө. Үүнд:

      1. Хэрэглэгчийн иргэний үнэмлэх дээрх мэдээллүүд (иргэний үнэмлэхийг уншуулах, эсхүл мэдээллийг нөхөж бичих замаар);

      2. Хэрэглэгчийн утасны дугаар;

      3. Хэрэглэгчийн мэйл хаяг;

      4. Хэрэглэгчийн нууц үг.

    3. Инсур Үйлчилгээний нөхцөлийн 19.1-д зааснаас гадна Хэрэглэгчийн эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, Инсур системээс дамжуулан авсан бусад үйлчилгээний тухай мэдээллийг цуглуулж системд хадгална.

    4. Инсур нь мэдээллийн аюулгүйн хэрэгслийг идэвхжүүлэх, Хэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл (нууц үг)-ийг баталгаажуулах, сурталчилгаа харуулах, хэрэглэгчдийн судалгааны  зориулалтаар Үйлчилгээний нөхцөлийн 19.1, 19.2-т заасан мэдээллийг цуглуулна.

 

  1. Хувийн мэдээлэлд нэвтрэх

    1. Инсур нь Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг ашиглан түүний мэдээлэлд нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн Хэрэглэгч л өөрийн нэвтрэх эрхийг ашиглан Хувийн мэдээлэлдээ хандах эрхтэй.

    2. Хэрэглэгч өөрийн мэдээллийн нууцлал, нэвтрэх нэр, нууц үгээ бусад этгээдэд задруулалгүйгээр өөрийн Хувийн мэдээллийн нууцлалыг хангах үүрэгтэй. 

    3. Хэрэглэгч нь түүний нууц үг алдагдсан болон түүний хувийн мэдээлэл алдагдаж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй Инсурт мэдэгдэх үүрэгтэй.

 

  1. Хувийн мэдээлэл шинэчлэх

    1. Хэрэглэгч нь өөрийн бүртгүүлсэн Хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулж болно. Хувийн мэдээллээ шинэчлэхийн тулд Инсур системд өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч, эсхүл Инсурын лавлах утас руу залгаж Хувийн бүртгэлийн хэсэгт өөрчлөлт оруулна.

    2. Хэрэглэгч өөрийн оршин суугаа хаяг, утасны дугаар, мэйл хаягт орсон өөрчлөлтийг нэн даруй Инсурт мэдэгдэх, Инсур системд оруулах үүрэгтэй.

 

  1. Хувийн мэдээллийг тодорхой зорилгоор ашиглахыг зөвшөөрөх, статистик судалгааны зорилгоор  тухайн хувь хүнийг таних боломжгүй байдлаар ашиглах

    1. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглахыг Инсурт зөвшөөрнө. Үүнд:

      1. Инсурын үйлчилгээг санал болгох, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх зорилгоор түүний мэйл хаяг, утасны дугаар, мэссэнжэр хаягийг ашиглах;

      2. Инсурын Системийн судалгаа, сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, туршилт, засвар хийх зорилгоор ашиглах;

      3. Хэрэглэгч даатгалын бүтээгдэхүүн сонгосон тохиолдолд түүний овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар, мэйл хаягийг даатгалын гэрээ байгуулах зорилгоор Даатгагчид өгөх;

      4. Хэрэглэгч өөр Даатгагч, эсхүл Даатгалын бүтээгдэхүүн сонгосон тохиолдолд түүний овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар, өмнө нь авсан Даатгалын бүтээгдэхүүн, даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, авсан бол даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ, түүнийг олгосон огноо зэргийг шинээр даатгалын гэрээ байгуулах боломжтой эсэхийг  харуулах зорилгоор Даатгагчид;

      5. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрахаас сэргийлэх зорилгоор;

      6. Инсур системд цугларсан мэдээллийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувийн нууц мэдээллийг нууцалсан буюу тухайн хувь хүнийг таних боломжгүй байдлаар зөвхөн статистик, судалгаа, шинжилгээний зорилгоор багцлах, боловсруулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар ашиглах, тийнхүү боловсруулсан мэдээллийг мөн зорилгоор бусдад өгөх.

    2. Хуульд заасан тохиолдолд Инсур нь хувийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу гаргаж өгнө.

    3. Инсур нь Хувийн мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн 22.1, 22.2-т зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй. 

 

  1. Хувийн мэдээллийн аюулгүй байдал

    1. Инсур нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс Инсур систем рүү хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт болон уг мэдээллийг задруулах, устгахаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад шаардлагатай өөрөөс шалтгаалах бүх талын арга хэмжээг авна.

Хариуцлага

  1. Талуудын хариуцлага

    1. Талууд дараах байдлаар хариуцлага хүлээнэ. Үүнд:

      1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 5.3-т зааснаар тодорхойлох боломжгүй, мөн нөхцөлийн 5.4, 7 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 насанд хүрээгүй хүүхдийг Инсурын Хэрэглэгч болсон болон түүнээс үүдэлтэйгээр аливаа бусад гуравдагч этгээдэд хохирол учирсан бол Хэрэглэгч;

      2. 18 насанд хүрээгүй хүүхдэд Хувийн бүртгэл үүсгэж буй эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь түүний хэрэглээг харгалзан хяналт тавих үүрэгтэй бөгөөд тийнхүү хяналт тавиагүйн улмаас хүүхэд Инсурын системийг ашигласнаас үүдэн тухайн этгээд, түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон аливаа бусад этгээдэд хохирол учирсан бол Хэрэглэгч;

      3. Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ бүрэн, үнэн зөв оруулаагүйн улмаас Инсур болон бусдад аливаа хохирол учирсан бол Хэрэглэгч; 

      4. Хэрэглэгч Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бэлэн мөнгөөр хийсэн тохиолдолд Гуравдагч этгээдээс энэ тухай мэдээллийг алдаатай ирүүлсэн, хугацаа хэтрүүлсний хариуцлагыг Инсур хүлээхгүй.

      5. Үйлчилгээний нөхцөлийн 20.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Хэрэглэгчийн мэдээлэлд бусад этгээд нэвтэрсний улмаас аливаа хохирол учирсан бол Хэрэглэгч;

      6. Үйлчилгээний нөхцөлийн 22.1.3-22.1.6-д заасан зорилгоор Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувийн нууц мэдээлэлд хандах эрх бүхий ажилтныг Инсур, түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллага тодорхойлсон байна. Инсур системд хадгалагдаж байгаа хувь хүний нууцын тухай хуульд заасан хувийн нууц мэдээллийг дээрх зорилгоос гадуур задруулсан, хууль бусаар ашигласны улмаас үүссэн гэм хорыг тийнхүү задруулсан, хууль бусаар ашигласан ажилтан, тийм ажилтныг тогтоох боломжгүй бол түүний ажил олгогч хариуцна. 

Давагдашгүй хүчин зүйл

  1. Давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолт

    1. Давагдашгүй хүчин зүйл гэж дайн (зарласан болон зарлаагүй), хорлон сүйтгэх ажиллагаа, бослого, үймээн, нийтийн эмх замбараагүй байдал, Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, гал түймэр, осол, дэлбэрэлт, хорио цээр, аадар бороо, цасан шуурга, газар хөдлөлт, гал ус зэрэг байгалийн ноцтой үзэгдэл, компьютерийн хакер, зөөврийн болон хадгалалтын төхөөрөмжид Инсур, түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагын ажилтнаас бусад этгээд зөвшөөрөлгүй хандах, аюулгүй байдалд халдах, сүлжээ унах, техникийн саатал зэрэг Инсурын зохих хяналтаас давсан үйл явдлыг хэлнэ.

 

  1. Давагдашгүй хүчин зүйлийн үед авах арга хэмжээ

    1. Инсур нь Үйлчилгээний нөхцөлийн 25.1-д заасан давагдашгүй хүчин зүйл тохиолдоход энэ тухай Хэрэглэгчдэд боломжит бүх арга хэрэгслээр нэн даруй мэдээлнэ. 

    2. Үйлчилгээний нөхцөлийн 25.1-д заасан нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас  Инсур нь Үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн нөхцөл байдлыг арилах хүртэл Үйлчилгээ үзүүлэх хугацааг хойшлуулна.

    3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд Инсур хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Маргаан шийдвэрлэх

  1. Хэрэглэх хууль

    1. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг Үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

  1. Маргааны харьяалал

    1. Инсур болон Хэрэглэгч нарын хооронд үүссэн маргааныг Талууд эвийн журмаар харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

    2. Талууд 60 хоногийн дотор тохиролцоонд хүрч чадаагүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. 

Бусад

  1. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах

    1. Үйлчилгээний нөхцөлд Инсур өөрчлөлт оруулах эрхтэй.

    2. Үйлчилгээний нөхцөлийн 29.1-д заасны дагуу Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон, шинэчлэгдсэн бол тэдгээрийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээс өмнө Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэйл хаягаар хүргэж, Инсур аппликейшнаар танилцуулна.

    3. Хэрэглэгч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь Хэрэглэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

  1. Инсурын үйлчилгээнд нэмэлт, өөрчлөлт орох

    1. Инсур нь Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, Эрүүл мэндийн оноо, Инсурын бусад үйлчилгээнд Хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх буюу зөвшөөрөл авахгүйгээр аливаа нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

    2. Үйлчилгээний нөхцөлийн 30.1-д зааснаар нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд Инсурын үйлчилгээнд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл Хэрэглэгчийн худалдан авсан даатгалын бүтээгдэхүүн болон цуглуулсан байгаа ЭМО-д өөрчлөлт орохгүй. 

 

  1. Инсурын патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг

    1. Инсурын патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг нь Инсур ХХК-ийн өмч бөгөөд Инсур системийн лого, нэр бусад загварыг хуулах, зөвшөөрөлгүй хэвлэх, дуурайх зэргээр хууль бусаар ашиглахыг хориглоно.



–ooOoo–