Та болон таны хайртай дотны хүмүүст эрүүл мэндийн асуудал хэзээ ч тулгарч болно. Эрсдэл тулгарсан мөч бүрт Инсур таны найдвартай
туслагч байж чадна.

Insur танд бонус оноогоороо хүртээмжтэй хувийн эрүүл мэндийн даатгалын багц худалдан авах боломжийг нээлээ! Бид энэ ажлыг Монголын томоохон даатгалын компаниуд, бонус оноо олгогч байгууллагууд, хувийн эмнэлгүүдтэй хамтран бодит болгож байна

Insur аппын оноо нэмэх хэсэгрүү орж өөрийн оруулах хүсэлтэй байгаа оноогоо сонгон холболтыг хийнэ. Холболт хийхэд таны утасны дугаар чухал тул анх бүртгүүлэхдээ утасны дугаараа зөв оруулна уу.

Та хэрэглээнээсээ хуримтлагдсан бонус оноонуудаа /Candy, Redpoint гэх мэт/ эрүүл мэндийн оноо болгон хөрвүүлэх боломжийг бид танд олгож байна. Одоо та бүх бонус оноогоо нэгтгэн эрүүл мэндээ хамгаалах боломжтой боллоо

Insur аппын оноо нэмэх хэсэг рүү орж шилжүүлэг хийх банкаа сонгоно. Ингэснээр данс, гүйлгээний утга зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Эдгээр мэдээллийн дагуу шилжүүлэг хийгээрэй.

Та Insur APP татаад системд нэвтэрч иргэний мэдээллээ бүрэн гүйцэд бөглөөд даатгал хэсгийн бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг сонгож даатгуулаарай

Аппликейшн

Болно. Insur аппын тохиргоо хэсэг рүү орон солих боломжтой. Дугаараа солисон ч нэгэнт таталт хийсэн оноо апп дээр хадгалагдан үлдэх болно.

Нэвтэрч орох хэсэгт “Нууц үгээ мартсан” товчийг дарж мессежээр баталгаажуулах код авна. Тус кодыг ашиглан баталгаажуулалт хийж шинэ нууц үг солих хэсэгт нэвтэрнэ.

Болно. Insur аппын тохиргоо хэсэг рүү орон солих боломжтой.

Даатгал

Даатгуулах товч дарснаас хойш 24 цагийн дотор Инсурын харилцагчийн үйлчилгээний хэлтсээс тантай холбогдон гэрээ байгуулах зааврыг өгөх болно. Гэрээг өөрийн биеэр ирж байгуулах эсвэл шуудангийн үйлчилгээ ашиглах гэсэн хоёр төрлөөр байгуулах боломжтой.

Хэрэв таны бонус оноо даатгалын хураамж төлөхөд хүрэлцэхгүй байвал та өөрийн банкны данснаас шилжүүлэг хийн хүссэн даатгалаа худалдан аваарай.

Та хамрагдсан хувийн эрүүл мэндийн даатгалаараа хувийн улсын ялгаагүй аль ч магадлан итгэмжлэгдсэн эмнэлгээр үйлчлүүлээд, нөхөн олговрыг тухайн багцын нөхцлийн дагуу хамаарах даатгалын компанид хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Ижил төрлийнх биш бол болно. Жишээлбэл та хорт хавдар болон эрүүл мэнд гэсэн хоёр төрлийн даатгалыг хоёуланг авч болно. Харин эрүүл мэнд төрөлд багтаж буй хоёр өөр даатгал худалдан авах боломжгүй. Хэрэглэгчийн үйлчилгээний дугаарт холбогдон, шинээр даатгуулах хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Insur аппыг татан авч бүртгүүлээд бонус оноогоо холбох эсвэл төгрөгөөр шилжүүлэг хийнэ. Дараа нь өөрийн сонирхож буй даатгалын бүтээгдэхүүнийг сонгож, нөхцөлтэй сайтар танилцан даатгуулах товчийг дарна. Үүний дараа Insur хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан тантай холбогдож, гэрээ байгуулснаар та даатгагдана.