БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Сар бүр 20,000 оноо ашиглан даатгуулаад жилд 20 сая төгрөг
хүртэлх эмчилгээ үйлчилгээний нөхөн олговрын эрхтэй
хамгаалалт авах багц

Энэ багц нь гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлд таныг хамгаалах юм.

Тус багцад архаг хууч өвчин ороогүй.

ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГУУД

Онцлог

Энэхүү даатгалд бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэлтэй гэмтэлд эмчилгээ, шинжилгээ, мэс засал хэвтэн эмчлүүлэх зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах боломжтой.

Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хязгаар: 1,000,000

Амбулатороор эмчлүүлэх зардлын нөхөн олговор хамрагдахгүй

Хэвтэн эмчлүүлэх

Амбулторийн эмчилгээ

Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд​:

1. Гэрээний хугацаа эхлэхээс өмнө эсвэл хугацаа дууссаны дараа хийгдсэн эсвэл хийгдэхээр төлөвлөгдөж байсан эмчилгээ, мэс засал, оношлогоо

2. Амбулаторын үзлэг болон эмчилгээ

3. Архаг хууч өвчлөл- даатгалын хугацаа эхлэхээс өмнө аливаа бэртэл гэмтэл, өвчний улмаас даатгуулагчид тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн, эмчийн зөвлөгөө авч байсан, онош тогтоолгосон, эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэж байсан тохиолдол

4. Аливаа өвчин эмгэгийг эмчлэх физик эмчилгээ, мэдрэлийн ядаргааг тайлах зорилгоор спа, бариа засал, рашаан сувилал зэрэг бүх төрлийн сувилалд эмчилгээ хийлгэх

5. Ахуйн замаар болон цусаар, агаар дусал, амьсгалын зам, бэлгийн замаар дамждаг бүх төрлийн халдварт өвчин орохгүй. 

   Үүнд: 

          Ханиад томуу, томуу төст өвчин, түүний хүндрэлүүд, Уушигны хатгаа,              аливаа вирусын халдвар, бүх төрлийн суулгалт, БЗХӨ, гоц халдварт                өвчин, салхин цэцэг, улаан бурхан бурхан, Элэгний вирусууд түүнээс              үүдэлтэй өвчин эмгэгүүд орохгүй

Мэргэжлийн спорт тэмцээний бэлтгэл сургуулилтын үеэр болон аз туршсан аюултай спортын төрлөөр хичээллэх үедээ бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн эмчилгээний зардал

7. Урьдчилан магадалгаа авалгүйгээр хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд

(яаралтай тусламж үйлчилгээ хамаарахгүй)

8. Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд, хараа тэглэх эмчилгээ

9. Эмчийн жоргүй авсан эмийн зардал

10. Жирэмслэлт болон төрөлттэй холбоотой бүх төрлийн эмчилгээ 

үйлчилгээ.

11. Шүдний аливаа эмчилгээ, үйлчилгээ

12. Эрүүл мэндийн шаардлагаар бус өөрийн хүсэлтээр хийлгэсэн аливаа оношилгоо, эмчилгээ

Шууд төлбөрийн нөхцөлтэй эмнэлэгүүд: