БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Сар бүр 30,000 оноо ашиглан даатгуулаад жилд 30 сая төгрөг
хүртэлх эмчилгээ үйлчилгээний нөхөн олговрын эрхтэй
хамгаалалт авах багц

Энэ багц нь гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлд таныг хамгаалах юм.

Тус багцад архаг хууч өвчин ороогүй.

ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГУУД

Онцлог

Энэхүү даатгалд бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэлтэй гэмтэлд эмчилгээ, шинжилгээ, мэс засал хэвтэн эмчлүүлэх зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах боломжтой.

Энэхүү даатгалд гэнэтийн осол, архаг хууч болон гэнэтийн өвчлөлөлөөс үүдэлтэй эм эмнэлгийн тусламж, үйчилгээ 100% даатгагдна.

Мөн түүнчлэн амбулатороор эмчлүүлэх зардлын нөхөн олговор нэг удаад 3.000.000 олгогдоно.

Хэвтэн эмчлүүлэх

Амбулторийн эмчилгээ

Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд​:

1.Монгол улын нутаг дэвсгэрээс гадна эмчлүүлсэн эмчилгээ үйлчилгээний төлбөр;

2.Ажил хаялт, иргэний бослого үймээн, нийгмийг хамарсан дэгдэлт түргэнтэй, онц
аюултай халдварт өвчин, хөл хорио тогтоох, тусгаарлах зорилгоор хийгдсэн урьдчилан сэргийлэх, тарилга эмчилгээ;

3.Нөхөн сэргээх биеэ тэнхэрүүлэх зорилгоор эмнэлэг, амралт, сувиллын газар
эмчлүүлэх, сувилуулах, массаж хийлгэх;

4.ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөл болон түүнтэй холбоотой гарч болох оношилгоо эмчилгээний зардлууд болон генетикийн хувирал өөрчлөлт болон хувьслын дүнд үүссэн ямар нэгэн мутант; Бэлгийн замаар халдварлах өвчин, хөл хорио тогтоох, тусгаарлах шаардлагатай эпидэми, пандем байдлаар тархсан халдварт өвчнүүд, өнгөний өвчлөл;

5.Вакцинжуулалт, хэл ярианы заслын эмчилгээ, төрөлхийн гажиг, төрөлхийн өвчин,
удамшлын өвчин, зан төлөвийн эмгэг болон хүүхдийн хөгжилтэй холбоотой
эмчилгээний зардлууд;

6.Гоо сайхны мэс заслын, косметик, пластик, орлуулах хагалгаа, жин нэмэх, хасахтай холбоотой гарсан эмнэлэг, эмчилгээний зардал;

7.Үргүйдэл, гормон орлуулах эмчилгээ;

8.Уламжлалт эмчилгээ(зүү, бариа засал,тан, төөнүүр гэх мэт ) ;
9.Хөнгөвчлөх эмчилгээ;

10.Нүд, ясан болон хиймэл шүдний эмчилгээ;

11.Жирэмслэлт, төрөлттэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ;

12.Элэгний хатуурал, хавдар, элэгний B, C вирусын халдварын оношилгоо, эмчилгээтэй холбоотой зардал;

 

13.Хорт хавдарын бүх шатны (I,II,III,эцсийн ) эмчилгээ, мэс засал

14.Даатгуулагч согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед учирсан хохирол;

15.Даатгуулагч санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа
хорлохыг завдсан мөн эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол;

16.Даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор
нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор болон эмчлүүлсэн бол;

17.Нас баралт(гэнэтийн осол хамаарахгүй);

18.Туршилтанд батлагдаагүй, зөвшөөрөлгүй эм тариа хэрэглэсний үр дагавар болон биологийн идэвхит бүтээгдэхүүн;
19.3 сараас дээш эсхүл удаан хугацааны диализ шаардлагатай архаг болон төгсгөлийн шатны бөөрний дутагдал;
20.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг;
21.Галзуу өвчин, насжилттай холбоотой үүссэн эмчилгээний зардлууд. Сэтгэцийн
өвчнүүд (солиорол, невроз (мэдрэлийн хямрал), бүх төрлийн сэтгэл гутрал, эмгэг айдаст өвчин, мэдрэлийн гаралтай хоолны дуршилгүй болох, эмгэг ховдоглох өвчин, шизофрени, зан үйлийн эмгэг өөрчлөлтүүд); хөгширөлттэй холбоотой өвчлөлүүд. Үүнд:
алцгеймер, ясны сийрэгжилт болон түүнтэй төстэй өвчлөлүүд г.м;
5.10.22.Мэргэжлийн уралдаан тэмцээн, спортын өдөрлөгийн үед олсон осол гэмтэл;
5.10.23.Даатгалын баталгааны даатгалын хамгаалалтанд заагдаагүй бусад өвчлөл, эмгэгүүд

Шууд төлбөрийн нөхцөлтэй эмнэлэгүүд: