БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Сар бүр 50,000 оноо ашиглан даатгуулаад жилд 50 сая төгрөг
хүртэлх эмчилгээ үйлчилгээний нөхөн олговрын эрхтэй
хамгаалалт авах багц

Энэ багц нь гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлд таныг хамгаалах юм.

Тус багцад архаг хууч өвчин орсон.

ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГУУД

Онцлог

Энэхүү даатгалд бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэлтэй гэмтэлд эмчилгээ, шинжилгээ, мэс засал хэвтэн эмчлүүлэх зэрэг эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах боломжтой.

Энэхүү даатгалд гэнэтийн осол, архаг хууч болон гэнэтийн өвчлөлөлөөс үүдэлтэй эм эмнэлгийн тусламж, үйчилгээ 100% даатгагдна.

Мөн түүнчлэн амбулатороор эмчлүүлэх зардлын нөхөн олговор нэг удаад 3.000.000 олгогдоно.

Хэвтэн эмчлүүлэх

Амбулторийн эмчилгээ

Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд​:

1. Гэрээний хугацаа эхлэхээс өмнө эсвэл хугацаа дууссаны дараа хийгдсэн эсвэл хийгдэхээр төлөвлөгдөж байсан эмчилгээ, мэс засал, оношлогоо
a1. Туршилтын батлагдаагүй эмчилгээ, эм тарианы зардал /Үүнд уламжлалт эмчилгээ, тан зэрэг хамаарна/

2. Төрөлхийн эмгэг болон үүнээс улбаалсан аливаа эмчилгээний зардал;
тэдгээр ажилбарын үр дагавар буюу тэдгээртэй холбоотой аливаа эмчилгээ.

3. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн замын халдварт болон бэлгийн замаар халдварласан өвчний эмчилгээ

4. Эмчилгээний зайлшгүй шаардлагатай бус гоо сайхны мэс ажилбар, өмнө нь хийлгэсэн гоо сайхны мэс ажилбартай холбоотой эсвэл түүнээс улбаатай хийх шаардлагатай болсон аливаа эмчилгээ

5. Аливаа урьдчилан сэргийлэх эмчилгээ ;

6. Даатгуулагчийн гэрээнд багтаагүй эмчилгээний үр дүнд учирсан зардал.
(Үүнд , даатгуулагчийн гэрээнд нэмэлтээр оруулаагүй нөхцөлд жирэмслэлт төрөлт, хараазүй, шүдний ердийн болон нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэцийн эмчилгээ, дархлаажуулалт, уламжлалт эмчилгээ гэх мэт нэмэлт хамгаалалтууд хамаарна. )

7. Хөгшрөлт, цэвэршилт, бэлгийн бойжилт гэх мэт физиологийн болон байгалийн жамаар бие эрхтэнд өөрчлөлт орохтой холбоотой нийтлэг шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх эмчилгээ,

8. Даатгуулагч цалин эсвэл мөнгөн урамшуулал, тэр дундаа тэтгэлэг авч оролцдог аливаа
мэргэжлийн спортын тэмцээний бэлтгэл сургуулилт хийсэн эсвэл түүнд оролцсоны улмаас
хийх шаардлагатай болсон эмчилгээ

9. Рашаан сувиллын газар, байгалиар буюу спа аргаар эмчлэх эмнэлэг, бие бялдаржуулах
төв эсвэл эдгээртэй ижил төстэй байгууллагаас ногдуулсан төлбөр

10. Оноштой холбоогүй эмчилгээ болон эмийн зардал

11. Амбулаториор эмчлэгдэх боломжтой өвчнийг хэвтэн эмчлүүлэхтэй холбоотой ор
хоног, хоол, сувилахуйн зардал гэх мэт эмчилгээний нэмэлт өртөг


12. Судас өргөсөлтөөс хамгаалах оймс, сонсголын аппарат, тэргэнцэр, таяг, заслын
зориулалттай чиг баригч, нурууны бүс зэрэг эмнэлгийн туслах хэрэгслийн зардал

13. Элэгний В,С вирусын оношилгоо, шинжилгээ, эмчилгээний зардал

14. Даатгалын гэрээ эхлэхээс өмнө төлөвлөгдсөн эсвэл гэрээний хугацаа дууссанаас хойш
гарсан эмчилгээний зардал

15. Даатгалын гэрээний үеэр онош нь тогтоогдсон хэдий ч даатгал дууссаны дараа
хийгдэх эмчилгээ болон эм тарианы зардал

16. Даатгагдагчийн өвчнийг эмчлэх бус шинж тэмдэг, өвдөлт намдаах, тайвшруулах,
эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хийсэн аливаа эмчилгээ болон эм тарианы зардал

17. Хараа тэглэх мэс засал
2. Амбулаторын үзлэг болон эмчилгээ

3. Архаг хууч өвчлөл- даатгалын хугацаа эхлэхээс өмнө аливаа бэртэл гэмтэл, өвчний улмаас даатгуулагчид тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн, эмчийн зөвлөгөө авч байсан, онош тогтоолгосон, эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэж байсан тохиолдол

4. Аливаа өвчин эмгэгийг эмчлэх физик эмчилгээ, мэдрэлийн ядаргааг тайлах зорилгоор спа, бариа засал, рашаан сувилал зэрэг бүх төрлийн сувилалд эмчилгээ хийлгэх

5. Ахуйн замаар болон цусаар, агаар дусал, амьсгалын зам, бэлгийн замаар дамждаг бүх төрлийн халдварт өвчин орохгүй.

Үүнд:

Ханиад томуу, томуу төст өвчин, түүний хүндрэлүүд, Уушигны хатгаа,              аливаа вирусын халдвар, бүх төрлийн суулгалт, БЗХӨ, гоц халдварт                өвчин, салхин цэцэг, улаан бурхан бурхан, Элэгний вирусууд түүнээс              үүдэлтэй өвчин эмгэгүүд орохгүй

Шууд төлбөрийн нөхцөлтэй эмнэлэгүүд: